Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

 АРДЧИЛАЛЫН ТҮҮХЭНД БОЛЖ БАЙГААГҮЙ ЗҮЙЛ М.ЭНХБОЛДЫГ УИХ-ЫН ДАРГА БАЙХ ҮЕД БОЛЖ БАЙНА


УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаа, шийдвэрт нөлөөлөх ородлогыг МАНАН бүлэглэл хийгээд эхэлсэн тухай ноцтой мэдээллийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн дөнгөж саяхан сэтгүүлчдэд өглөө. Тэрбээр “Монголын парламентийн 27 жилийн түүхэнд болж байгаагүй үйл явдал боллоо. Нэг үгээр хэлбэл хэлэлцэх асуудлаа танилцуулаагүй байж, УИХ-ын дарга ёс зүйн хороогоор хэлэлцэж, нэр бүхий УИХ-ын гишүүдийг санал хураалтанд оролцуулахгүй гэдэг шалтгаанаар өөрөө хурлаа хаяад гараад явчихлаа.

УИХ-ын дарга гэдэг бол хуулийн хүрээнд хурал даргалах үүрэгтэй болохоос биш УИХ гэдэг бол М.Энхболд гэдэг хүн биш л дээ.

Ёс зүйн хороо хуралдая гээд С.Бямбацогт гишүүн, хуралдаа ирдэггүй Б.Наранхүү гишүүн нар санаачлага гаргаж байна.

2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр С/17 дугаартай бичгийг С.Бямбацогт гишүүнд өгсөн. Энэ бол М.Энхбаолд гэдэг хүн 60 тэрбумтай холбогдсон байна. Ёс зүйн хороо юу гэж үзэж байгаа юм бэ гэсэн. Өнөөдрийг хүртэл надад нэг ч бичгэнд хариу өгөөгүй. Гэтэл өчигдөр гарсан шийдвэрээр Ёс зүйн хороо өнөөдөр УИХ-ын даргатайгаа хамт хуралдах гэж байна.

Монгол Улсын парламент хуулийн дагуу явахгүй, хувь хүнд тохируулж явж байна. Хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалах гэж, МАНАН гэж ярьдаг бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас бөөнөөрөө ажиллаж байна. Бөөнөөрөө УИХ-ын гишүүний гэр бүлийг баривчлах ажиллагаа явагдаж эхэлж байна. Бөөнөөрөө УИХ-ын гишүүдтэй уулзаж, хэрвээ засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна гэдэг зүйл болж байна.

Ардчилалын түүхэнд өмнө нь болж байгаагүй зүйл М.Энхболдыг УИХ-ын дарга байх үед болж байна” хэмээв.

 Н.Батаа

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он