Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

Б.Жаргалсайхан: Багш нар бага цалин авч байгаа нь тэдний хохь

Багш нарын ажил хаялттай холбогдуулан БНН-ын дарга Б.Жаргалсайханаас ньюс.мн сайтад дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Багш нар цалингаа нэмүүлж чаддаг хүнийг, намыг 2020 оны сонгуулиар гаргах хэрэгтэй. Сонгуулийн үеэр тэд МАН, АН-ын хөл гар нь болж ухуулга сурталчилгааг нь хийж явсныхаа горийг өнөөдөр хүртэж байна.

Багш нар бага цалин авч байгаа нь тэдний хохь. Хэрэв БНН-ыг сонгосон бол тэдний цалин хөлсийг нэмж ажилтай, орлоготой болгох байлаа. Олон жил АН, МАН-ыг дэмжиж тойрч гүйлээ. Сонгууль болохоор тав, аравхан мянган төгрөгөөр саналаа худалддаг, сонгуульдаа идэвхтэй оролцдоггүй зэрэг ийм муу сонголт хийдэг учраас хариуд нь ажилгүй, орлогогүй, ядуу нийгэмтэй болсон. Багш нарын ажил хаялт бол муу сонгуулийн үр дүн. “Бид улстөржихгүй” гэж багш нар тэнэг зүйл ярих юм.

Цалингаа нэмүүлэх гэж улс төрийн шаардлага тавьж байгаа биз дээ. Гэтэл улстөржихгүй гэж яриад байгаа нь утгагүй. Ц.Цогзолмаа сайд эмэгтэй хүн гэхэд шийдэмгий өөрчлөлтүүдийг хийх гэж оролдож байгаа харагдах юм. Харамсалтай нь өөрчлөлт, шинэчлэлт хийх гэсэн хүмүүст дургүй болчихсон нийгэм.

Ер нь хичээлийн шинэ жилийг аравдугаар сарын 1-нд болгомоор байгаа юм. Намрын, өвлийн бэлтгэлийн ажил хийдэг хүн гэж байхаа болилоо. Сурагчдыг арванхоёрдугаар сарын 31-нээс гуравдугаар сарын 1 хүртэл амраадаг болмоор байна. Өвлийн хүйтэнд хүүхдүүдийг хөлдөөх гэж чирч явдгаа одоо болъё” гэв.

https://news.mn/r/2002428/

 

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он