Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

Г.Майцэцэг: Энд худлаа ярьдаггүй, хийж, бүтээдэг хүмүүс ирчихсэн байна

Төрийн ордонд ЖДҮ-ийн зээлийг эздэд нь сэдэвт зөвлөгөөн болж байна.  Зөвлөгөөн дээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Бизнес эрхлэгчид төрөөс хэтэрхий хараат байна. Төр  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ дэмжлэг үзүүлэх гэхээсээ илүүтэй дарамт болох үйл явц харагдаад байгаа юм. Тэгэхээр жил бүр төсвөөс ЖДҮ эрхлэгчдэд 300 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр яг эзэнд нь очих нөхцлийг бүрдүүлж өгвөл бодит дэмжлэг болно.

УИХ-ын чуулганаар ЖДҮ-ийн эрх зүйн орчныг сайжруулах зорилготой  хуулийн төсөл орж ирсэн. Хуулийн төслийг хараад байхад алдаа их байна. Хэт төрийн хараат байлгах зохицуулалт орж ирсэн байна лээ.

Хичнээн нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа ч алдаа бий. Тиймээс ЖДҮ эрхлэгч иргэд саналаа хэлээрэй. Бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх асуудал дээр олон улсын туршлагыг судлахад авууштай зүйлс олон байна.

Зэрэгцсэн хууль эрх зүйн орчиныг давхар гаргах хэрэгтэй. Үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний худалдаа дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хууль эрх зүйн орчин дутуу. Банк санхүүгийн байгууллагаас олгогдсох хөрөнгийн эх үүсвэрийн эрх зүйн орчин дутуу. Дэмжих бие даасан хөтөлбөрүүд алга байна. Дундыг яаж том болгох вэ гэсэн бодлого дутагдалтай байгаа.

Шударга өрсөлдөөний зарчмыг агуулсан хууль эрх зүйн орчин хэрэгтэй. Монголдоо үйлдвэрлэж чадаж байгаа бүтээгдэхүүний импортыг зогсоох хэрэгтэй гэх мэт зохицуулалтууд дутагдалтай байна. Салбар яамдын хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна. Дэлхийн зах зээл дээр гарах бодлого тодорхойлох хэрэгтэй байна” хэмээв. Мөн ЖДҮ-ийг дэмжих зээлийг эздэд нь хүргэх тал дээр ажил зохион байгуулна гэдгээ онцлон хэллээ. Аль ч түвшинд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж байж бидний хөгжил, ирээдүй сайн сайхан болно” гэв.

Түүнийг ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа үйлдвэрлэл эрхлэгч Майцэцэг дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “ Таны яриад байгааг мэднэ. Дандаа л ярьдаг шүү дээ. Би монголд ирээд 10 жил болж байна. Юу өөрчлөгдөж байгаа вэ? Юу ч өөрчлөгдөөгүй байна. Энд өнөөдөр ярьдаг биш, хийдэг хүмүүс ирчихсэн байна. Өнөөдөр энд хөдөлмөрч хүмүүс ирсэн. Энэ хүмүүс худлаа ярьдаггүй хүмүүс. Олон жил хөдөлмөр эрхэлсэн, үйлдвэрлэл эрхлэхэд ямар их дарамт, хэцүү бэрх замыг туулдаг вэ гэдгийг мэдэрчихсэн хүмүүс.

Бүх засгийн газрын үед энэ бүхнийг ярьж л байсан. Хэзээ энэ бүхэн өөрчлөгдөх юм бэ?

Хүндээ зориулах, хүндээ зарцуулах мөнгөний талаар хэн ч ярьдаггүй. Ярих яах вэ. Одоо үйлдэл хэрэгтэй байна. Өнөөдөр бид хэдэн сая төгрөгийн зээл авахад барьцаа хэрэгтэй байна. Баруунд Брэнд өөрөө барьцаа байдаг юм.  Миний үйлдвэрлэл бий болгосон брэнд өөрөө банкны барьцаанд байдаг. Хүний оюуны хөдөлмөрийг үнэлдэг юм.

Монголчууд дэндүү номой байна. Бид дандаа найдаж этгэдэг. Бид хэзээ ч мөнгөний төлөө гоншгонодоггүй. Шударга бусыг тэвчиж чадахгүй болохоор үйлдвэр эрхлэгчид өнөөдөр төрийн ордны хэлэлцүүлэгт ирсэн” хэмээв.

Н.Батаа

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он