Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

Ж.Эрдэнэбат гишүүн сангийн сайдаасаа ичиж, Сангийн сайд хулгайчдын саврыг төрийн мөнгөнөөс татсан тухайгаа ярив

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат сангийн сайдаас ичиж байгаа тухай ярьсан юм. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч та нарын үгийг олон улс анхааралтай сонсож байдаг. Та бүхэн үгээ анхааралтай ярьж, хэлж байх хэрэгтэй.

Өнөөдөр бид улс орныхоо эрх ашгийг бодох ёстой юм уу, эсвэл өнөөдрийн хэрүүлд хэн дийлэх вэ гэдгээ бодох ёстой юм уу.

Ерөнхий сайд аа, таны огцрох асуудал яригдаж байгаа. Хэрэв та огцрохгүй үлдвэл Сангийн сайдаа соль. Сангийн сайдаас би ичиж байна. Төрийн сангийн мөнгөө хав дарж суучихаад эргэлтэд оруулахгүй байгаа нь буруу.

Сангийн сайд та энэ Ерөнхий сайдаа зөв эдийн засгийн мэдлэгээр хангахгүй байгаа учраас улс орны эдийн засаг сэргэхгүй. Валютын ханш өсөж, шатахууны үнэ өсөөд байна.

Эрдэнэбатын Засгийн газар шатахууны үнээ, валютын ханшаа барьж чадаж байсан шүү” гэж хэлэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Би Сангийн сайдаар томилогдож очиход төрийн мөнгө рүү арилжааны банкууд дайраад орчихсон байсан. Үүнийг таслан зогсоосон. Одоо бүх арилжааны банкууд төрийн мөнгөнөөс савраа татсан. Энэ агуулгаар нь бидэн рүү дайрч байна. Сангийн сайдаар сууж байгаа үедээ би хулгайчдыг төрийн мөнгө рүү оруулахгүй шүү” гэсэн юм.

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он