Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

“ЗАЛИЛАН МЭХЛЭХ” ГЭМТ ХЭРЭГТ ИРГЭД ХОХИРСООР БАЙНА

Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслийг ашиглан бусдын итгэлийг олж залилан мэхлэх гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.

2018 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар аймгийн “Мөнххаан сум зар зарлал” нэртэй фэйсбүүк групп дээр иргэдийн тавьсан мал авна, мал зарна гэсэн зарлал бүхий постуудыг ашиглан нийт 7 удаагийн үйлдлээр 7 иргэнээс 21.250.000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат одоо Улаанбаатар хотод оршин суух, урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан Д гэгч үйлдсэн болохыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид илрүүлэн холбогдох шалгалтыг хийж байна. 

Дээрх үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд иргэдийн цахим орчинд байршуулсан мэдээ мэдээллийг гэмт этгээдүүд буруугаар ашиглах, фейсбүүкэд байршуулсан мэдээллээр дамжуулан ойр дотно таньдаг хүмүүсийн талаарх мэдээллийг олж авч гар утсаар тэдгээрийн нэрийг барьж ярих, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, банкны гүйлгээгээр иргэдээс мөнгө, төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлддэг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. 

Иймд иргэд цахим орчинд хувийн мэдээ, мэдээллээ байршуулахдаа онцгой анхаарч, мэдээллийн аюулгүй байдлаа хангаж цахим орчинд үл таних хүнтэй холбогдож харилцахдаа тухайн хүнээ нягтлан шалгаж, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг сэрэмжлүүлж байна. 

Жич: 91220077, 80690600 гэсэн дугаарын утсаар мөнгө залилуулаад цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа иргэд байвал Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 7051102, 89111881 гэсэн дугаарын утасруу холбогдоно уу?

Эх сурвалж: Сүхбаатар аймгийн цагдаагийн газар

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он