Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

МАН-ын нийслэлийн намын 34-р бага хурлын гадна юу болов? 

МАН-ын нийслэлийн намын бага хурлын өнөөдөр Монголын хүүхдийн ордонд хуралдлаа. Энэхүү хурлын үеэр эсэргүүцэл илэрхийлж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр Монголын худалдаачдын Холбооны гишүүд болон иргэн н.Батдэлгэр нар ирсэн байв. Гэвч тэдгээр иргэдийг цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн уриа лоозонг нь хураан авч, үг хэлсэн хүн болгоныг авч явлаа.

Дээрх үйл явдал болж байхад хүүхдийн ордны гадна НИТХ-ын дарга С.Амарсайхан явж байсан боловч юу ч хараагүй мэт дотогш орсон юм. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал иргэдийг цагдаагийн хүч хэрэглэн авч явах үйл явцыг хараад зогсож байв.

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он