Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

Сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг ноцтойгоор зөрчих боллоо

Сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг ноцтойгоор зөрчих боллоо. Хэн нэгэн нөхөр ирээд л шууд камер булаадаг үйлдэл газар авах нь байна даа. Энгийн хувцастай үл таних этгээд биднийг сурвалжлага бэлтгэж явахад “Бичлэгээ боль” хэмээн шууд камер булаах гэж оролдов.

Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлэг 16-р зүйлийн 17-д  ” төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч хуулийн энэ заалт зөрчигдөх нь элбэг боллоо.  Сэтгүүлчдийн эрхийн хэн хамгаалах вэ?

Эрүүгийн хуулинд ч гэсэн Сэтгүүлчийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хамгаалсан зүйл заалт бий.

Тодруулбал,

14.2 дугаар зүйл.Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах

1.Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг хэрэгжүүлэхэд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.3 дугаар зүйл.Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах

1.Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он