Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

 Т.Аюурсайханд Монгол банкны урилга таалагдсангүй

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд Монгол банкны урилга таалагдсангүй. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлэгт түүнийг урьсан байна. Гэвч эрхэм гишүүн урилгад эгдүүцэн ийнхүү бичээд өөрийн пэйж хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр “Түүнийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2016.07.20-нд ажлаа авснаас хойш ам.доллартай харьцах төгрөгийн ханш 25,5 хувь суларчээ. Энэ хэрээр иргэдийн худалдан авах чадвар доройтож, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Арьсаа хамгаалж гишүүдийг лоббидсоор байгаад дуугардаг хүнгүй болж. Гишүүдийг дайлдаг, уулгадаг, бэлэг сэлт өгдөг. Хариуцлагын асуудал тавина” гэжээ.

 

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он