Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us
Худалч, урвагч Ц.Нямдоржийг цаг хугацаа ШҮҮС-ээр байна…
Үнэн хэзээд ялдаг. Монголчууд бидний шүтээн, Монгол улсын хамгийн шударга иргэн, Монгол улсын хамгийн шилдэг хуульч гэгдэх Цэндийн Нямдорж гэдэг хүний үнэн бодит мөн чанарыг та бид хэтэрхий оройтож ойлгож байгаа нь туйлын харамсалтай.
Ц.Нямдорж өнгөрсөн 28 жилд үргэлж ЯЛАГЧ байсан. 7 удаа сонгуульд оролцоод ялсан. 5 удаа Хууль зүйн сайдын албыг хашсан. УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргыг удаа дараа хийсэн. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг ялсан, ТЕГ-ын дарга асан генерал Ж.Баатарыг ялласан цаашлаад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүртэл баривчилахад оролцчихоод манайх зурагтгүй л дээ, би мэдээгүй хэмээн хээв нэг гээд мэлзэж суусан ЯЛАГЧ. Хэдийгээр Ц.Нямдорж тухайн цаг үедээ ялсан мэт байвч цаг хугацааны уртад гарцаагүй ялагдах нь тодорхой. Ял шийтгэлээ хүртэх нь тодорхой. Эх орноосоо урвасан, ард түмнээ хуурсан, эх орончдоо шийтгэсэн, төрийн хөрөнгө завшсан гэмт үйлдлүүд нь илчлэгдэх цаг айсуй…
Урвагч Ц.Нямдорж
ТЕГ-ын дарга асан Монгол улсын генерал Ж.Баатарын удаа дараагийн ярилцлага, баримтанд тулгуурлан бичсэн номноос харахад Ц.Нямдорж гэгч этгээд БНХАУ-ын тагнуулын байгууллагад элссэн байх өндөр магадлалтайг тодорхой харж болно. 1990-ээд оноос яригдсан энэ асуудал Монгол улсын хууль хяналтын байгууллагаар огт шалгагдалгүй дарагдсан нь үнэхээр хачирхалтай.
Ж.Баатар нэг хуудас өргөдөл бичиж шалгаж өгөх хүсэлтийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт тавьсныг тэд УИХ-д шилжүүлж, Их хурлын Тусгай Хяналтын дэд хороонд шилжүүлэн шалгуулжээ. Тусгай Хяналтын дэд хорооны дарга Д.Базарсад: “Энэ мэдээлэл 2000 оны 12-р сард ирсэн. 2001 оны 1, 2-р сард Тусгай Хяналтын дэд хороо шалгаад дүгнэлт гаргасан. Ц.Нямдорж буруугүй нь тогтоогдсон. Бид ТЕГ-ын даргад 200 хуудас материал өгсөн” гэжээ (ӨС.2003.204). Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал хийж: “УИХ эрх бүхий бүтцээрээ дамжуулан цөөнхийн төлөөлөлтэйгээр шалгаж, намайг ямар нэг буруугүй, өөрөөр хэлбэл гадаадын тагнуулын байгууллагатай холбоогүй гэсэн дүгнэлт гаргаж, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан гэжээ (Өнөөдөр, 2003, 122). УИХ-ын 2 гишүүний хэлснээс үзвэл тухайн үедээ УИХ-ын Тусгай Хяналтын дэд хороо асуудлыг шалгаж дуусаад хаасан байна. УИХ “тагнуулын” хэргийн тухай мэдээллийг чуулганы хуралдаанаар сонсоход Д.Базарсад “2000 онд шалгахад Ц.Нямдорж гадаадын тусгай албатай холбоотой ажилладаг гэх мэдээлэл нотлогдоогүй. ТЕГ шалгах шаардлагагүй байсан” гэсэн ба ТЕГ-ын дарга М.Батсайхан “Тухайн үед нь шалгахад зохиомол шахам юм байна гэдэг нь ойлгомжтой болсон болохоор шалгалтыг гүнзгийрүүлэх шаардлагагүй байсан” гэж байжээ. Энэ бүгдээс үзэхэд УИХ-аар л Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Төрийн эсрэг гэмт хэргийг шалгаад, гэм буруугүй гэх шийдвэрийг гаргачихсан. Энэхүү УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо гэгчийн дүгнэлт болон тэднээс илгээсэн 200 хуудас материалыг ТЕГ-ын дарга хальт хараад зохиомол шахам хэмээн дүгнэлт хийгээд шалгаагүй гэж мэдэгдэж байснаас нь харахад Ц.Нямдорж нь ТЕГ буюу төрийн эсрэг гэмт хэргийг шалгах эрх бүхий байгууллагаар өнөөдрийг хүртэл шалгуулаагүй болох нь тодорхой байна. Магадгүй эрх мэдэл, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэгчээр гэмт үйлдлээ нуун далдалж хууль хяналтын байгууллагын онцгой бүрэн эрхэнд халдсан үйл ажиллагааг зохион байгуулснаас дүгнэхэд УИХ-д олон урвагчид байдаг юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна.
ТЕГ яагаад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй вэ? Яагаад өнөөдрийг хүртэл Ц.Нямдорж нь УИХ-ын Тусгай Хяналтын дэд хорооны дүгнэлтээс өөр өөрийгөө гэм буруугүй болохыг тодорхойлсон хууль хяналтын байгууллагын шийдвэргүй байна вэ? Тухайлбал: эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тогтоол, шүүхийн шийдвэр гэх мэт….
Худалч, шударга бус Ц.Нямдорж
Ц.Нямдоржийн мэдэн будилж, худал ярьсан, мэлзсэн бүхнийг түүж бичнэ гэвэл барагдахгүй. Манайх зурагтгүй, би түрээсийн байранд амьдардаг, манайх 500 саяын 2 амбаартай, аль дивангарын манай хүүгийн компани Эрдэнэтэд шахсан юмыг яриад байна гэх мэтчилэн өөрийнхөө шунал хүслийг төрийн эрх мэдлийг ашиглан гүйцэлдүүлж байснаа аргацаах гэж элдвээр худлаа ярьж байсныг ЦАГ ХУГАЦАА үнэлсээр, илчилсээр… Түрээсийн байранд амьдардаг орон гэргүй, үзэх зурагтгүй Ц.Нямдоржид маань 3 хаус, 14 орон сууцыг өмчилчихөөд аавыгаа, хань ижлээ оруулдаггүй хүүхдүүд, бэр, эхнэртэй этгээд. Үнэндээ бол одоо ашиглалтын зардлыг нь төлөөд л амьдардаг гэх үнэтэй орон сууц нь түүнийх… Өөрөөсөө бусдыг тэнэг гэж боддог өчүүхэн нэгэн болохыг өнөөх л ЦАГ ХУГАЦАА илчилсээр….
Ц.Нямдорж муу хуульч
Би би гэж цээжээ дэлдсэн түүний үгийг сонсохоор өөртөө дурлаж бодит байдлыг шударгаар дүгнэх чадваргүй нэгэн. 28 жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа бүрэн дампуурч, авилга, хээл хахуульдаа идэгдэж дуусаад байгааг эрх мэдэлгүй байхдаа ШҮҮХ ЯЛЗАРСАН, ЦАГДАА УЛС ТӨРЖСӨН хэмээн мэдэгдэж, эрх мэдэлтэй болохоороо ТАГ ЧИГ алга болдог. Харанхуй, мэдлэггүй ард түмнээ хуурч алдар нэр хөөцөлддөг худалч. Хамгийн сүүлд хууль зүйн сайд болохдоо С.Зоригийн хүн амины хэргийн захиалгачдыг 14 хоногт зарлана хэмээн өөрийн эрх мэдлээс давсан мэдэгдлийг хийж байсан арчаагүй этгээд. Камер, диктафоны урд ирэхээрээ эх оронч, үнэнч шударга дүр эсгэчихээд холдоод явахаар нь ТӨРИЙН ХУТГУУР хийж суудаг урвагч.
Төрөөс төрсөн тэрбумтан Ц.Нямдорж
Тус бүр нь 500 сая төгрөгийн үнэтэй 2 зуслангийн амбаартай гэх түүний хөрөнгө нь хэдийгээр түүний хүүхдүүдийн нэр дээр бүртгэлтэй байгаа ч тэрээр энэхүү 1 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлах шаардлагатай юм.
УИХ-ын даргын албыг хашиж байхдаа өөрийнхөө хүүдээ тендэр авч өгөхийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаас шаардсан, өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг шахаж улсад их хэмжээний хохирол учруулсан төдийгүй өөрийн хөрөнгөө арвижуулсан гэх мэт шунахайн сэдэлттэй үйлдлүүдээ мөн тайлбарлах шаардлагатай юм.
Ашиг сонирхлын нэгдэл бүхий ах дүү, эхнэр хүүхдүүдийнхээ болоод өөрийнхөө хөрөнгө мөнгийг шударгаар шалгуулах шаардлагатай юм.
Эх сурвалж: Хуульч, судлаач Х.Бат-Ялалтын пэйж хуудас
Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он