Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

Х.Бат-Ялалт: АТГ иймэрхүү байдлаар шалгалт хийвэл 1 ч хэрэг илрүүлж, нотолж чадахгүй…

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр байдаг 17 байр, байшинтай холбоотой асуудлаар Монголын Хүний Төлөө намын дарга Х.Бат-Ялалт мэдээлэл хийсэн билээ. Мэдээлэл хийх үеэрээ АТГ-т шалгуулахаар өгсөн боловч өдийг хүртэл ямар нэгэн хариу байхгүй байна” гэдгийг тодотгон хэлж байсан юм.

Ямартай ч МХТН-ын зүгээс өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хамаарал бүхий 17 үл хөдлөх хөрөнгийг шалгуулах тухай бичгийг АТГ-т илгээсэн байна. Гэвч тус газраас тухайн асуудлыг шалгаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй, ямар нэгэн хариу байхгүй байсан бөгөөд саяхан хэвлэлийн хурал хийснийх нь дөнгөж дараа нь хариу ирүүлжээ. Энэ талаар МХТН-ын дарга Х.Бат-Ялалт өөрийн фэйсбүүк хуудснаа ийнхүү бичиж, албан бичгийн хариуг оруулжээ. “АТГ-аас ирүүлсэн хариу!!!…
Бидэнд ирсэн Ц.Нямдоржид холбогдох мэдээлэл үндэслэлгүй байгаагүй л юм байна.
Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ л биччих юм бол ямар ч хөрөнгийг хамгаалж болох нь гэсэн ойлголт авахаар байна. Мэдээж авилга хээл хахуулийн гэмт хэрэг үйлддэг эзэд өөрсдийнхөө нэр дээр мөнгөө байлгаад байх уу? Экс дэд сайд шиг сая доллар сэйфэлчихээд түүнийгээ алдчихаад олж авангуутаа өргөдөл гомдлоо буцааж авах тэнэг АВИЛГАЧ байх уу?
Гэхдээ даравч дарагдана, булавч бултайна гэдэг.
Албан бичгийн 7-д хотын дотор 3 ширхэг орон сууцтай хүмүүс ямар тохиролцоо хийхээрээ 2007 онд Алтангийн худалдаж авсан өндөр үнэтэй байшинд гуйлгачин шиг орж суух уу?
Ард түмнээ хэтэрхий доромжилж байгаа юм биш үү?
АТГ иймэрхүү байдлаар шалгалт хийвэл 1 ч хэрэг илрүүлж, нотолж чадахгүй… Эрүүл Монгол хүн та энэ бичгийг маш сайн хар даа… унш даа….” гэсэн байсан.

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он