Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

Ц.НЯМДОРЖ: БИ УИХ ДОТОР ЧИНЬ БОСЛОГО ГАРГАЖ ҮЗСЭН Ш ДЭЭ

Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон ноцтой хэргүүдийн талаар их л сонслоо. Гурав дөрвөн жил болж байхад мөнгө гувчуулсан хэргийг тоохгүй яваад байна. Эрдэнэт, АСЕМ, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд олон асуудлыг яагаад чимээгүй байлгаад байна.

Ц.Нямдорж гишүүн ээ та энэ олон луйвар булхайг яагаад чимээгүй хараад суугаад байгаа юм бэ? Ганц нэг хүнийг солиод болчих асуудал юм уу?гэх асуултад Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дараах байдлаар хариуллаа.

Тэрбээр “Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэнэ гээд үндсэн хуульд биччихсэн байдаг юм. Тэр засгийн газарт Хууль зүй дотоод хэргийн сайд байдаг. Гэмт хэргийн асуудлыг ерөнхий дүнгээр нь хариуцдаг. Энэ сайдын чинь эрхлэх ажлын хүрээнд Цагдаагийн байгууллага гээд нэг байгууллага байдаг. Цагдаагийн байгууллага ажлаа хийж байгаа ш дээ. Гэмт хэрэгтэй тэмдэг ажлыг хийхгүй байна гэж хэлэхгүй байх. Ерөнхий хэв журмын нөхцөл байдал, эрүүгийн нөхцөл байдлыг цагдаагийн байгууллага танилцуулдаг. Энэ дагуу ажил хийгдэж байгаа. Яг тодорхой хэрэг мөрдөх хянах ажиллагааны хувьд ерөнхий прокурорын хэлдэг үнэн. Наад яриад байгаа бүх хэргүүд чинь АТГ-т албан тушаалын хэрэг гэдгээрээ явж байгаа. Прокурорын байгууллага хянаж байгаа.

Хууль гаргахдаа та нар алдаа гаргасан гэж Ерөнхий прокурор хэллээ. Энэ маргашгүй үнэн. Болохгүй гэсээр байтал болж байсан хуулиудыг өөрчилсөн шүү дээ. Энэ бас үнэн ш дээ. Би УИХ дотор бослого гаргаж үзсэн ш дээ. Сүүлд мөрдөж байгаа хуулиар хэрэг бүртгэх мөрдөх байцаах эрхийг бүгдийг прокурорт өгсөн юм байна лээ. Ийм ийм юм байгаа юм билээ. Тэр албан тушаалын хэргүүдийг АТГ шалгаад прокурортоо өгөх юм байгаа биз. АТГ-аас хүсэлт гаргавал цагдаагаас дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн байгаа.

Ажиглаад байхад зарим асуудалд цагдаа оруулах вэ гэхээс цэрвээд байх шиг байгаа юм. Би тийм аахар шаахар зүйлээс айхгүй. Хууль зөрчихгүй. Энд сууж байгаа хүмүүс бодно биз.

Цагдаад байгаа ёс бус зүйлийг зогсоосон шүү. Цагдааг дахиж ёс бүс ажиллагаанд оролцуулахгүй шүү. Айлгаж, сүрдүүлдэг байсан шүү. Ийм зүйлийг аль болох гаргахгүй байгаа. Цагдаа, шүүх шинжилгээг тойрсон асуудал бий. Цагдаад хэрэг мөрдөх чадвар, хүч чадал байна” хэмээв.

Н.Батаа

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он