Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

Э.Урантөгс: Яагаад миний МОНГОЛ УЛС ийм болсон юм бэ?

Олон нийтийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг гол индэр нь сошиал орчин болчихоод байна. Гудамж талбайд гараад үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх юм бол “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль”-ийг зөрчсөн гээд шийтгэл оногдуулдаг. Тийм болохоор хүмүүс гудманд гарч үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс жийрхдэг гээд хэлчихэд хэлсдүүлсэн болохгүй биз.

Ямартай ч сүүлийн үед хүчтэйгээр дуу хоолойгоо олон нийтэд хүргэж, гудамж талбайд төрийн бодлогогүй, амьдралд нийцэхгүй үйл ажиллагааны талаар үгээ хэлэх болсон худалдаачид эхнээсээ хоригдсон. Тодруулбал, худалдаачин С.Мишиг шүүхийн шийдвэрээр 15 хоног хоригдоод гарч ирсэн билээ. Тэгвэл Худалдаачдын холбооны гурван бүсгүйг хоёр ч удаа цагдаагийн хүчээр барьж авч явсан.

 Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаагийн байгууллагад хоёр ч удаа саатуулагдсан гурван худалдаачин бүсгүйн нэг Э.Урантөгс өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү бичжээ.

Тэрбээр “1990 оноос хойш ТҮЦ байнга өөрчлөгдөж өнгө загвар нь өөрчлөгдөх юм гэтэл ТОО ШИРХЭГ нь улам олшрох юм энэ юутай холбоотой вэ? Бас л төрийн албан хаагчдын авилгал хээл хахуултай холбоотой юм. Яагаад? Гэвэл сард 800000-1000000 төгрөгний үнэтэй түрээслэнэ. Тэрийг нь хэдэн худалдаачид ашигтай гэж хууртаж түрээслэнэ. Өдрийн зээл авна сүүлдээ түрээсээ төлж чадахгүй хөөгдөнө.Тэгээд л дампуурна шүүхийн шийдвэр дээр очно. Энэ бүхний гол буруутан бол ТӨР юм төрийн хяналт байхгүйгээс л гол шалтгаан байгаа юм.Цагдаагийн ТҮЦ, Эмчийн ТҮЦ, Газрын албаны ТҮЦ, Томчуулын ТҮЦ бүгд л 5-20 ТҮЦ-тэй сарын орлого нь ТҮЦ түрээслээд л 4000000-16000000 зүгээр л олно.Энэ байдал хэзээ арилах вэ? Ядарсан ард иргэд ТҮЦ ажиллуулж болохгүй баячууд л болно.Энэ хаанахын хууль вэ? Яагаад миний МОНГОЛ улс ийм болцон юм бэ? Бид яаж амьдрах ёстой юм бэ?” гэжээ.

Н.Батаа

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он