Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон нормативт зардлаар санхүүжүүлнэ гэсэн заалт хэрэгжихгүй байна

Хүүхдийг ивээх сангаас “Өсвөр үеийн дуу хоолой судалгааг”  Улаанбаатар хотын есөн дүүргийн ерөнхий боловсролын 14 сургууль, түүний дотор тусгай хэрэгцээтэй хүүхдүүд суралцдаг хоёр сургуулийн 6, 8, 10-р ангийн 1,236 сурагчийг хамруулан хийсэн байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 55 хувь нь сургуулийнхаа тохижилт, цэвэрлэгээний зориулалтаар мөнгө хураалгадаг гэсэн хариултыг өгчээ. Энэ нь “Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон нормативт зардлаар санхүүжүүлнэ” гэсэн Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 40.1 дэх заалт хэрэгжихгүй байгааг харуулж байна.

Тиймээс, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэхэд тасралтгүй хөрөнгө оруулахыг Хүүхдийг Ивээх Сан Засгийн газарт уриалж байна. Эцэст нь, хүүхдийн амьдралыг сайжруулах, тулгамдаж буй чиглэлүүдэд хөрөнгө зарцуулах боломжийг бүрдүүлэх хууль, бодлого, хөтөлбөрийг бий болгох, сайжруулах зорилгоор энэхүү судалгааны үр дүнг ашиглахыг Хүүхдийг Ивээх Сан хүсэж байна” гэж тайландаа тусгажээ.

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он