Connect with us

Category:

У.Болортуяа: Хулгайчид ордонд биш шоронд байх ёстой

У.БОЛОРТУЯА: ХУЛГАЙЧИД ОРДОНД БИШ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ

Bolortuya Uuganbayar: Шударга бус үйл явдлын хажуугаар амаа хамхих нь өөрөө тэрэнтэй хутгалдсанаас ялгаагүй. Бид дуугүй байж тэссэнгүй. Тайванийн Үндэсний Formosa сургуулийн оюутнууд “БИД УУЧЛАХГҮЙ” сошиал хөдөлгөөнийг эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж дууслаа. ЖДҮ-чид биднээс эдийн засгийн өсөлт, экспортын орлого, цаг хугацаа, хамгийн багадаа 1000-аад хүний аж амьдралаа залгуулах зэрэг боломжуудыг хулгайлсан. Хулгайчид ордонд биш шоронд байх ёстой. Улс төрч нэртэй баг зүүсэн хулгайчид ёс зүйн, улс төрийн, хуулийн хариуцлага хүлээх естой. Бид шаардаж байна!!! Уучлалт хангалтгүй!!! Бид уучлахгүй!!! Чалланжэд маань идэвхитэй оролцоорой🙏 Баярлалаа 😎

Хулгайч нарын хулгай хийж байгааг харсаар байж, дуугүй өнгөрвөл бид хулгайч нараас ялгаагүй болно. Бид дуугүй байж чадсангүй. Тиймээс “Бид Уучлахгүй” сошиал жагсаалыг үүгээр эхлүүлж байна.
Тайванийн Үндэсний Формоса их сургуулийн Монгол оюутнууд ЖДҮ-ийн хулгайчдаас дараах гурван зүйлийг шаардаж байна.
1. Ёс зүйн хариуцлага хүлээ
2. Улс төрийн хариуцлага хүлээ
3. Хуулийн хариуцлага хүлээ 
Уучлалт гуйсан ч хүлээж авахгүй, БИД УУЧЛАХГҮЙ… Улс төрч баг зүүсэн хулгайч нар ордонд биш шоронд байх ёстой. Бидний сошиал жагсаалыг дэмжвэл нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэхийг дараах хүмүүсээс урьж байна.
Дуучин, Улс төрч М.Нарантуяа
Сагсан бөмбөг тайлбарлагч, сэтгүүлч Б.Ялалт
Хуульч, Өмгөөлөгч Б.Мэргэн
Лантуун Дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан
Либерти, Комедиан Д.Амартүвшин нарыг урьж байна. Та бүхэн постоо шээр хийж, хоёр өдрийн дотор видео хийгээд ЖДҮ-ийн хулгайч нарын талаар үзэл бодлоо хэлж, эсэргүүцлээ илэрхийлнэ үү. Бид хулгайч тэжээж чадахгүй WE CAN NOT FORGIVE

Э.Урантөгс: Яагаад миний МОНГОЛ УЛС ийм болсон юм бэ?

Э.Урантөгс: Яагаад миний МОНГОЛ УЛС ийм болсон юм бэ?

Олон нийтийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг гол индэр нь сошиал орчин болчихоод байна. Гудамж талбайд гараад үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх юм бол “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль”-ийг зөрчсөн гээд шийтгэл оногдуулдаг. Тийм болохоор хүмүүс гудманд гарч үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс жийрхдэг гээд хэлчихэд хэлсдүүлсэн болохгүй биз.

Ямартай ч сүүлийн үед хүчтэйгээр дуу хоолойгоо олон нийтэд хүргэж, гудамж талбайд төрийн бодлогогүй, амьдралд нийцэхгүй үйл ажиллагааны талаар үгээ хэлэх болсон худалдаачид эхнээсээ хоригдсон. Тодруулбал, худалдаачин С.Мишиг шүүхийн шийдвэрээр 15 хоног хоригдоод гарч ирсэн билээ. Тэгвэл Худалдаачдын холбооны гурван бүсгүйг хоёр ч удаа цагдаагийн хүчээр барьж авч явсан.

 Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаагийн байгууллагад хоёр ч удаа саатуулагдсан гурван худалдаачин бүсгүйн нэг Э.Урантөгс өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү бичжээ.

Тэрбээр “1990 оноос хойш ТҮЦ байнга өөрчлөгдөж өнгө загвар нь өөрчлөгдөх юм гэтэл ТОО ШИРХЭГ нь улам олшрох юм энэ юутай холбоотой вэ? Бас л төрийн албан хаагчдын авилгал хээл хахуултай холбоотой юм. Яагаад? Гэвэл сард 800000-1000000 төгрөгний үнэтэй түрээслэнэ. Тэрийг нь хэдэн худалдаачид ашигтай гэж хууртаж түрээслэнэ. Өдрийн зээл авна сүүлдээ түрээсээ төлж чадахгүй хөөгдөнө.Тэгээд л дампуурна шүүхийн шийдвэр дээр очно. Энэ бүхний гол буруутан бол ТӨР юм төрийн хяналт байхгүйгээс л гол шалтгаан байгаа юм.Цагдаагийн ТҮЦ, Эмчийн ТҮЦ, Газрын албаны ТҮЦ, Томчуулын ТҮЦ бүгд л 5-20 ТҮЦ-тэй сарын орлого нь ТҮЦ түрээслээд л 4000000-16000000 зүгээр л олно.Энэ байдал хэзээ арилах вэ? Ядарсан ард иргэд ТҮЦ ажиллуулж болохгүй баячууд л болно.Энэ хаанахын хууль вэ? Яагаад миний МОНГОЛ улс ийм болцон юм бэ? Бид яаж амьдрах ёстой юм бэ?” гэжээ.

Н.Батаа

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он