Connect with us

Category:

4,5 сая төгрөгийн шагналын сантай бүтээлийн уралдаан зарлагдлаа

4.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Монгол Улсад химийн бодисын хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглах нь түгээмэл байна. Энэ нь химийн бодисын хуванцар сав олдоц ихтэй, үнэ хямд байдагтай холбоотой. Гэр хорооллын айл өрхүүд худгийн ундны ус, малчид сүү, цагаан идээг хүнсний зориулалтын бус хуванцар сав, канистерт хадгалж, тээвэрлэж байгаа нь хүнсний аюулгүй байдал алдагдах, улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюулыг бий болгож байна.

Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн 3.2.10-д “Химийн бодисын хуванцар сав, торх, канистерыг хүнсний зориулалтаар ашиглуулахгүй байх зорилгоор “Шинэ санаа-шилдэг шийдэл” уралдаан зарлаж, дүнг нийтэд сурталчлах, түгээх” арга хэмжээ хэрэгжүүлэх талаар тусгасан. Энэ дагуу хүнсний зориулалтын бус хуванцар саваар хийсэн бүтээлийг шалгаруулах “Шинэ санаа-шилдэг шийдэл” уралдаан зарлаж байна. Уралдааны удирдамжтай танилцана уу.

Зорилго:

Химийн бодисын найрлагатай хуванцар сав, торх, канистерыг хүнсний бус ахуйн зориулалтаар ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгыг дэмжих, хүнсний зориулалтын бус хуванцар савыг ашиглаж хийсэн бүтээлийг шалгаруулах, үр дүнг олон нийтэд сурталчлан таниулахад энэхүү уралдааны зорилго оршино.

Ач холбогдол:

Хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах, зориулалтын бус савны хор холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулж, хүнсний зориулалтын бус савыг ахуйн зориулалтаар ашиглах шинэ санаа, санаачилгыг дэмжих, шилдэг шийдлийг тодорхойлох, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

Хамрах хүрээ:

“Шинэ санаа-шилдэг шийдэл” уралдааныг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд нээлттэй зохион байгуулж байна.

Хугацаа:

Уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулна.

Шагнал:

Уралдаанд тэргүүн, дэд, тусгай байрт шалгарсан бүтээлд дараах шагналыг гардуулна. Үүнд,

  • Тэргүүн байр: Сайдын батламж, 3 сая төгрөг.
  • Дэд байр: Өргөмжлөл, 1 сая төгрөг.
  • Тусгай байр: Өргөмжлөл, 500 мянган төгрөг.

Уралдаанд тэргүүн, дэд, тусгай байранд шалгарсан бүтээл, тэдгээрийн эздийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн зорилтот нэвтрүүлэгт оролцуулж, олон нийтэд сурталчилна. Шагналыг хүнс, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гардуулна.

Уралдаанд оролцох бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх;
  • Практик ач холбогдолтой байх;
  • Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх;
  • Оюуны өмчийн эрхийн зөрчилгүй байх;
  • Нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай.

Бүтээлийн танилцуулгыг хүлээж авах, үнэлэх, шалгаруулах:

Уралдаанд оролцох бүтээлийн талаарх танилцуулгыг дараах хэлбэрээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор batbaatar@mofa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ. Үүнд,

  • Видео /1 мин хүртэл/
  • Зураг /3 ш хүртэл/
  • Текст /2 хуудас хүртэл/

Уралдааны шаардлага хангасан бүтээлийг ажлын хэсгийн зүгээс үнэлж шалгаруулна. Шалгаруулалтын дүнг олон нийтэд танилцуулна.

Бүтээлийг дараах шалгуураар үнэлнэ. Үүнд,

  • Уралдааны ерөнхий шаардлагыг хангасан эсэх;
  • Салбарын хөгжил дэвшилд шинэ санаа, шийдэл гаргасан;
  • Ашигласан, судалсан материал;
  • Холбогдох бусад.

УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Оюутан Г.Отгонцэцэг, Х.Баярмаа нар “Нинжин сэтгэл”-ийг бүтээгээд АНУ руу буцжээ

ОЮУТАН Г.ОТГОНЦЭЦЭГ, Х.БАЯРМАА НАР “НИНЖИН СЭТГЭЛ”-ИЙГ БҮТЭЭГЭЭД АНУ РУУ БУЦЖЭЭ

“Хас урлан” студи, кино урлагийг дэмжигч “Blue Dragon”-ы хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино нээлтээ хийсэн өдрөөсөө үзэгчдийг шуугиулж буй. Уг киноны зохиолч, найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажилласан юм. Өмнө нь “Аюултай харилцаа”, “Ядуугийн зовлон-2”, “Галзуу зугаалга” зэрэг үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээлүүдийг найруулсан түүнийг энэ удаад ямар уран бүтээлээр бэлэг барихыг хүсэн хүлээсэн хүн олон байсан билээ.

Ур хийц, хэлэх санаа, ухааруулж, уйлуулан уяруулдаг “Нинжин сэтгэл”-ийн гол дүр Мөрөнгийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Отгонцэцэг,түүний охин Мөнхлэйн дүрд тоглосон жүжигчин Х.Баярмаа нар өмнө нь “Аюултай харилцаа” кинонд эсрэг тэсрэг дүр бүтээж байсан. Тэгвэл энэ удаа ээж,охин хоёрын дүрийг сэтгэлд мөнхөртөл бүтээв.

 

Эсрэг дүрийг гайхалтай бүтээж бараг чулуу шидүүлэх шахдаг Отгонцэцэг энэ удаа номхон дөлгөөн зантай Мөрөн эмчийн дүрд тоглосон. Харин Баярмаа эмч бүсгүйн эрх дураараа, ааштай ганц охины дүрд тоглосон нь эгээ л яалт ч үгүй ээж охин хоёр хэмээн  сэтгэлд буух нь ирээдүйтэй сайн жүжигчид дүрээ амилуулсаных биз ээ.

Г.Отгонцэцэг, Х. Баярмаа нар АНУ-ын алдарт Миссуригийн их сургуулийн магистрт суралцаж байгаа. Оюутны амралтаараа Монголдоо ирж “Нинжин сэтгэл”-ийг бүтээгээд буцжээ.

Тэднийг АНУ-д оюутан болсныг тэр болгон хүн мэдэхгүй болов уу. Удахгүй магистрын дипломоо өвөртлөөд эх орондоо ирнэ. Авъяаслаг.цоглог,эрч хүчтэй  жүжигчин бүсгүйчүүлд уран бүтээлийн амжилт хүсье.  Мөдхөн залуу жүжигчид англи хэлээр дуржигнуулж, шилдэг боловсрол эзэмшиж  эх орондоо ирээд тайз, дэлгэцнээ гялалзан байх нь лавтай.

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он