Connect with us

Category:

6 настай охин дэлхийн аварга боллоо

6 НАСТАЙ ОХИН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО


Хөвсгөл аймгийн Далай ван сургуулийн 1-р ангийн сурагч 6 настай Лхагвадэмбэрэлийн Батжаргал Малайз улсын Куала лампур хотод энэ сарын 9,10-нд болж байгаа Дэлхийн цээж тооллын 23 дахь удаагийн тэмцээнд түрүүлж Дэлхийн аварга боллоо. Тус тэмцээнд 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн байна. Мөн тус тэмцээнд оролцож байгаа Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд сургуулийн 6-р ангийн сурагч А.Саруулням дэд аварга, Эрдмийн далай сургуулийн сурагч Г.Жамьянмядаг гүнзгий түвшинд 2 дахь жилдээ орж мөнгөн цом хүртсэн байна.

Улсын гуравдугаар төв эмнэлгээс анагаах ухааны гурван шинэ доктор төрөв

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГЭЭС АНАГААХ УХААНЫ ГУРВАН ШИНЭ ДОКТОР ТӨРӨВ

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурх мэс засал, мэдрэлийн мэс заслын чиглэлийн гурван эмч 2018 оны 11 дүгээр сард шинээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалав. АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн хурлын тогтоолоор тус эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Д.Батнаран “Бодисын солилцооны хам шинжийн үед инсулин дөжрөл, адипокинууд, өөх тосны солилцооны онцлогийг зарим генийн полиморфизмтой холбон судалсан нь” сэдвээр, 2018 оны 11 сарын 22-ны өдөр Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн их эмч Х.Батмягмар “Зүрхний титэм судсан дотуурх эмчилгээний үр дүн” сэдвээр, 2018 оны 11 сарын 29-ний өдөр Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Д.Энхболд “Тархины урд эргэлтийн артерийн цүлхэнгийн бичил мэс заслын үр дүн” сэдвээр тус тус Анагаах ухааны докторын зэрэг (Ph.D) амжилттай хамгааллаа.

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он