Connect with us

Category:

Х.Бат-Ялалт: Ёс суртахуун тэтгэвэрт гардаггүй

Х.БАТ-ЯЛАЛТ: ЁС СУРТАХУУН ТЭТГЭВЭРТ ГАРДАГГҮЙ

Цагдаагийн байгууллагын нэр хүнд муу байгаа шалтгаан нь алба хаагчид нь хууль, дүрмийнхээ хүрээнд ажиллаа хийж чаддаггүй, ур чадваргүй байдал. Гэвч энэ нөхцөл байдлыг ойлгох хэмжээний ухамсартай хүн энэ байгууллагын алба хаагчдад байна уу? гэх асуултыг тавих хэмжээний ухамсаргүй үйлдлийг цагдаагийн байгууллагад ажиллаж байсан болон тэнд ажиллаж байгаа алба хаагчид сошиал орчинд гаргах болоод байгаа юм.

Уг асуудлыг хуульч, судлаач Х.Бат-Ялалт хөндөн өөрийн фэйсбүүк хуудсанаа үзэл бодлоо ийнхүү илэрхийлсэн байна. Тэрбээр “Цагдаагийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэх С.Батсайхан гэгч иймэрхүү зүйл бичээд сууж байна. Би тэтгэвэртээ гарсан. Намайг ажлаас халуулах уу гэх мэт юм ярьж байгаа нь үнэхээр цагдаагийн албан хаагчдад хатуу хяналт, шалгалт хийх шаардлагатай байгааг илэрхийлж байна.
Ёс суртахуун тэтгэвэрт гардаггүй байх. Цагдаагийн албаны ахлах офицер байсан хүн олон нийтийн дунд ингэж биеэ авч явах нь хэр зөв зүйл вэ?
Ямар хүмүүст бид төрийн эрх мэдлийг атгуулаад байна вэ?
Хүнийг удаан өвдөж үхнэ, үхэхээр нь ил тавина гэх мэтчилэн бичээд сууж байгаа энэ мэтчилэн хичнээн төрийн албан хаагчид байгаа бол???
Монгол төр ялзарчээ…
Бид засах болноо” гэжээ. 

15 наснаасаа улстөрд бэлтгэгдсэн УИХ-ын гишүүн

15 НАСНААСАА УЛСТӨРД БЭЛТГЭГДСЭН УИХ-ЫН ГИШҮҮН

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он