Connect with us

Category:

Налайх чиглэлийн 20.9 км замыг ирэх дөрөвдүгээр сараас тавьж эхэлнэ

Налайх чиглэлийн 20.9 км замыг ирэх дөрөвдүгээр сараас тавьж эхэлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг явцыг танилцууллаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра танилцуулсан юм. Тэрбээр тус замын барилгын ажлыг ирэх оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр бэлтгэж хангаж буйг хэллээ.

Бүтээн байгуулалт өрнөх газрыг бүрэн чөлөөлж дууссан бөгөөд олон улсын стандартад нийцэхүйц хүнд даацын зам тавих юм. Мөн иж бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай, ус зайлуулах шуудуутай байх ажээ. Түүнчлэн осол гарахаас урьдчилан сэргийлж, хонгил хийх юм байна. Хонгилын бүтээн байгуулалтыг 2020 онд дуусгахаар төлөвлөж байгаа гэнэ.

Нийслэлийн ИТХ-ын хурлын дарга С.Амарсайхан танилцуулгыг сонсоод “Гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламжийг хэсэгчлэн хийж болохгүй. Мөн аюулгүй байдлыг бүрэн хангасан, стандарт тэмдэг тэмдэглэгээтэй байх ёстой шүү. Уг авто зам хоёр урсгал бүхий дөрвөн эгнээ байна. Тэгэхээр ойрын зургаан жилийн хэрэгцээг хангаж болох ч хүний төвлөрөл нэмэгдэж, хот тэлэхийн хэрээр дахин шаардлага гарч болзошгүй. Тиймээс ойр орчны газрыг нь чөлөөлж, хамгаалалтад авах асуудлыг анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүргэн шилжүүллээ

ИЛ ЗАДГАЙ АВТО ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн Газрын албанаас зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг судлан тогтоож, үйл ажиллагааг нь зогсоох, газрыг чөлөөлөх, газрын эрхийг хүчингүй болгох арга хэмжээг авлаа.

Дээрх 40 иргэн, хуулийн этгээдээс 22 нь өмчлөх, 16 нь эзэмших ашиглах эрхийн гэрчилгээтэй, хоёр иргэн хуулийн этгээдийн нэр дээр газар ашиглах зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Зөрчил арилгаж, ил задгай авто худалдаа эрхлэхийг зогсоох тухайн мэдэгдэл хүргүүлснээр долоон иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаагаа зогсоолоо.

Мөн Баянгол дүүргийн Дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан “Даяар хас” ХХК буюу “1000 машины зогсоол”-ын авто худалдааны үйл ажиллагааг зогсоож, газрыг албадан чөлөөлсөн.

Мөн шаардлага биелүүлээгүй зургаан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо.

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он